Судлаачдын баталж байгаагаар дэлхийн насанд хүрэгчдийн 40 гаруй хувь нь сайхан хоол, хүнс хэрэглэх нь амьдралын гол учир хэмээжээ.
Хүний өдөр тутмын гол хэрэглээ бол яах аргагүй хоол. Мэргэжилтнүүдийн дүгнэснээр хоол гэдэг морфинтой ижил, донтуулах чанартай бөгөөд “байгалийн хар тамхи” гэнэ. Сэтгэл сэргээх үйлчилгээтэй зарим хоол, хүнсний жагсаалт гарчээ.
Серотонин хэмээх даавраас шалтгаалж хүний сэтгэл тавгүйрхэх, онгирч хөөрөх гээд олон асуудал үүсдэг байна. Эл дааврын ялгаруулалт багасвал тархи мэдрэлийн үйл ажиллагаа хямарч стресс, депресст ордог. Тэгвэл шоколад идвэл серотонин дааврын ялгаруулалт нэмэгддэг аж. Хасарваань болон нандин чавга мөн сэтгэл сэргээдэг. Түүнчлэн гадил, илжгэн чих, улаан лооль, бүх төрлийн шош, самар, сүү сүүн бүтээгдэхүүн, өндөг, үхрийн мах идэхэд биеийн тэнхээ, сэтгэл сэргэдэг байна.
С аминдэмийн хэрэглээ хэтэрвэл хорт хавдраар өвчилнө. Шинэ Зеландын эрдэмтэд ийнхүү мэдэгдэж байна. Маргарет Виссер эмчийн мэдээлснээр С аминдэм эд эсийн хөгжилд, ялангуяа хавдрын эсийн хөгжилд онцгой үүрэг гүйцэтгэдэг юм байна. Америкийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч Марк Левайнийн судалгаагаар тархи, нойр булчирхай, өндгөвчний хавдартай хүмүүс С аминдэмийг ихээр хэрэглэвэл өвчний явц хурдасдаг нь батлагджээ.
Tuesday, October 20, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment