Tuesday, October 20, 2009

Хоёр долоо хоногийн дараа томуугийн вакцин ирнэ

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Монголд хоёр долоо хоногийн дараа нийт хүн амын таван хувьд тэнцэхүйц хэмжээний вакцин оруулж ирнэ.
Дэлхийд өнөөдөр H1N1-ийн вакцин хараахан гараагүй, туршилтын байдалтай байгаа. Гэхдээ ДЭМБ-аас энэхүү вирусийн эсрэг урьдчилан сэргийлэхээр тамифлю эм бэлдмэл өгснийг өнөөдөр эмчилгээндээ хэрэглэж байгаа. Вакцин, эм бэлдмэлээс илүү хувь хүн ариун цэвэр сахих, олон нийтийн газар аль болох явахгүй, ам, гараа угаахаас эхлээд амралт, ажлаа зохицуулах хэрэгтэйг ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас зөвлөж байна. Хэрэв бие тавгүйрхэх, халуурах, хоолой өвдөх, ханиалгах, нус гоожих, хамар битүүрэх, толгой өвдөх, булчингаар шархирч өвдөх, суулгаж бөөлжих шинж тэмдэг илэрвэл ХӨСҮТ-ийн 455388 утсанд хандах хэрэгтэй. Түүнчлэн, цар тахлаас сэргийлэх таван үндсэн арга байгааг уншигчиддаа хүргэж байна. Үүнд:

1. Эрүүл амьдралын хэв маягийг бий болгож, унтаж амрахаас эхлээд биеийн дархлаа сайжруулах тэжээллэг хоол хүнс хэрэглэх

2. Томуу болон томуу төст өвчтэй хүнтэй хавьтахаас сэргийлэх

3. Найтааж, ханиахдаа амаа таглах, амны алчуур, цаас хэрэглэж, зориулалтын саванд хаях

4. Гараа тогтмол угааж хэвшин, гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийж, агааржуулах

5.Өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагад хандах.

Томуутай тэмцэхэд вакцин, эмээс илүү хувийн ариун цэвэр сахих нь чухал

No comments:

Post a Comment