Tuesday, October 20, 2009

Япон хэвлэлээрээ дэлхийд тэргүүлдэг

Япон 3000 гаруй жижиг болон Хоккайдо, Хонсю, Сикоку, Кюсю зэрэг дөрвөн том арал дамнан 377.837 кв км газар нутаг эзлэн оршдог. 127.214.500 хүнтэй, 337 хүнд 1квкм газар нутаг ногддог. Хүн амын 79 хувь нь хотод суурьшдаг. Шинто болон бурханы шашин шүтдэг. Япон Үндсэн хуульт хаант улс бөгөөд хааныгаа төр улсын болон ард түмний эв нэгдлийн бэлэг тэмдэг гэж Үндсэн хуулиндаа тодорхойлжээ. Хууль тогтоох дээд байгууллага нь парламент,гүйцэтгэх засаглалыг ерөнхий сайд тэргүүтэй засгийн газар удирдана.



Япон улс нь өндөр хөгжилтэй үйлдвэр хөдөө аж ахуйн орон. Үйлдвэрлэлийн салбарын тэргүүлэх чиглэл нь хар төмөрлөг, радио электроник, усан онгоц болон авто машины үйлдвэрлэл юм. Байгалийн баялаг хомс учир ихэнх түүхий эдээ импортоор авдаг.

Орчин үед Япон улс нь аль ч салбараараа дэлхийд тэргүүлж байна. Саяхан дэлхийн топ арван сонинг жагсаахад эхний таван байрыг Японы сонин дангаараа эзэлжээ. Энэ жагсаалтын эхэнд тус улсын сонины магнат Ёмури шимбун оржээ. Тус сонин хамгийн ихээр борлогддог бөгөөд өдөрт хоёр удаа хэвлэгдэн гардаг байна. Өглөө 9 орчим, оройд таван сая гаруй хувиар хэвлэгддэг. Япончуудын өдөр тутмын амьдралын хурдтай хэмнэлд тааруулан мэдээ мэдээллээ гаргадаг Ёмури шимбун борлуулалт, чанартай мэдээ гээд бүхий л талаараа тэргүүлэгч байж чаддаг байна.

No comments:

Post a Comment