Эмэгтэй хүн бүрт секслэг, сайхан харагдах өөрийн бяцхан нууц байдаг. Харин зуны бүгчим өдөр гоо сайхнаа хадгалахад хүндрэлтэй байх нь бий.
Гэвч ямар ч үед дур булаам харагдуулах хүсэл байх нь чухал.
Ариун цэврийн нойтон салфетка
Сэргээх, нянг устгах бодис шингээсэн байдаг. Аян замд болон халуун өдөр маш тохиромжтой. Гар дор тэр бүр чийгшүүлэгч байхгүй үед хэрэглэх нь хөнгөхөн шүршүүрт орсон мэт тааламжтай.
Ариун цэврийн дезодрант
Арьс арчлах үйлчилгээтэй. Арьсны салстыг гэмтээлгүй тэжээл өгдөг. Зөөлөн үнэр нь хөлсний болон бусад эвгүй үнэрийг өдрийн туршид дарах чадвартай.
Хувийн ариун цэвэрт зориулсан шингэн саван
Өдрийн туршид хуримтлагдсан ялгарлыг арилгаж тансаг үнэртэй болгоно. Харин энгийн саванг хөөсрүүлж биеэ угаахад эмэгтэй хүний бэлэг эрхтний хүчиллэг орчныг алдагдуулж улайлт, цочрол өгч, загатнаа үүсгэдэг байна. Шүршүүр эсвэл ваннд орохдоо шингэн саван хэрэглэ. Сэргэг, сайхан үнэртэй шингэн саван өдөр тутмын ариун цэврийг сахих шилдэг арга болно. Шингэн саван нь арьсыг цэвэрлэж, чийгшүүлж, чангаруулан тэжээлийн бодисоор хангадаг үйлчилгээтэй.
Ваннд зориулсан анхилуун тос / Буйлс, сарнай цэцэг, цагаан лавын/
Эдгээрийн найрлаганд эфирийн тос, витамин, ургамлын экстракт / найрлага, ханд/, арьсыг зөөлөн, гөлгөр болгодог ханаагүй өөхний хүчил зэрэг анагаах бодис ордог байна. Хоёр аяга цөцгийг 3-4 дусал анхилуун тостой холиод 37 хэмийн усанд хийнэ. Унтахын өмнө ваннтай усанд ороорой. Тосны үйлчлэлийг сайтар шингээхийн тулд биеэ бүү арчаарай.
Tuesday, October 20, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment