Tuesday, October 20, 2009

Үлэг гүрвэлүүд өдтэй байжээ

Шувуутай адил биетэй үлэг гүрвэлийн олдворт хийсэн шинжилгээ хийхэд өдтэй байсны шинж тэмдэг илэрсэн гэж мэргэжилтнүүд мэдэгджээ.



Хятадын зүүн хойд нутгаас олсон үлэг гүрвэлүүдийг 150 сая гаруй жилийн өмнө манай гараг байсан гэж тооцоолж байгаа юм. Мэргэжилтнүүд үзэж буйгаар энэ амьтад нь хамгийн эртний өдтэй төрөл зүйл аж. Тиймээс шувуунууд үлэг гүрвэлээс гаралтай гэдгийг баталж байна гэж мэргэжилтнүүд хэлжээ. Үлэг гүрвэлийн дөрвөн далавчны хэлбэр нь үлэг гүрвэлээс шувуу болж хувьсан өөрчлөгдсөн гэдгийг харуулсан чухал нотолгоо гэдэгтэй мэргэжилтнүүд санал нэгдэж байгаа юм. Хоёр тусдаа хэсгээс олсон шинэ олдворууд нь Германы нутгаас XIX зуунд олдсон Архаеоптерик гэдэг шувуунаас 10 сая жилийн өмнө үүсэн бий болжээ.

No comments:

Post a Comment