Tuesday, October 20, 2009

Фижи дэлхийн хамгийн аймшигтай зургаан арлын нэг

Номхон далайн өмнөд хэсэгт оршдог, сүүлийн үед жуулчдын анхаарлыг ихэд татах болсон Фижи арал дэлхийн хамгийн аймшигтай зургаан арлын жагсаалтад багтжээ.



Гэхдээ энэхүү жагсаалтыг Бразилийн эрэг орчим байдаг Могойн арал толгойлж байна. Энэ арал үзэсгэлэнтэй байгаль, наранд шарлагын газруудаараа ямар ч жуулчныг татах боломжтой. Гэвч нутгийн оршин суугчид арлаа зүгээр нэг Могойн арал гэж нэрлээгүй аж. Энэ арал дээр бамбай хоншоорт хорт могойны хамгийн аюултай төрөл болох “Golden Lancehead” хаа сайгүй мөлхөж байдаг учраас Бразилийн засаг захиргаа энэ арал дээр ирэхийг бүрмөсөн хоригложээ.


Жагсаалтын хоёрдугаар байрт Венецийн буланд байдаг Povelgia арал орсон байна. Аралын түүх Ромын эзэнт улс мандан бадарч байх үеэс эхтэй. Ромын удирдагчид энэ арлыг тахлаар өвчлөгсдийн цөллөг болгожээ. Арал дээр цөлсөн хэдэн арван мянган хүн үхсэнээр Povelgia асар том оршуулгын газар болон хувирсан аж. Үүнээс хэдэн зуун жилийн дараа Европт дахин тахал гарч, Povelgia арал дахиад л цөллөгийн газар болон хувирсан байна. Эртний ромчууд өвчтөнүүдээ эмчилгээ байхгүйн улмаас аажмаар үхэхээр орхиж байсан бол энэ удаа амьд, үхсэн хамаагүй нүхэнд хийн шатаадаг байжээ. Уг арал дээр дор хаяж 160 мянган хүн үхсэн гэх мэдээлэл байдаг бөгөөд өнөөг хүртэл Povelgia-гийн эргээс хүний яс гардаг аж.


1922 онд арал дээр сэтгэцийн өвчтэй хүмүүсийн эмнэлэг байгуулжээ. Эвч энэ эмнэлэгт зөвхөн өвчтэй төдийгүй эрүүл хүмүүсийг ч хэвтүүлдэг байсан бөгөөд тэдэн дээр аймшигт туршилтууд хийдэг байсан гэнэ. Хорьдугаар зууны дундуур италичууд арал дээр оршин суухаар ирдэг байсан ч ердөө хэдхэн хоноод л сэрдхийлгэм уур амьсгалаас нь айн яаран зугтдаг байжээ. Өнөөг хүртэл энэ арал дээр хүн оршин суудаггүй.


Гуравдугаар байрт Бирмийн эргээс холгүй орших Рамри арал орж байна. Энэхүү арал дээр 1945 онд холбоотныхон Японы мянга орчим явган цэргийг намагт шахжээ. Япон цэргүүд дайснуудаасаа нуугдахыг оролдсон ч тэдний ихэнх нь амьд гарч чадаагүй байна. Шалтгаан нь энэхүү намагт байдаг аймшигт матрууд тэднийг амьдаар залгиж орхижээ. Рамри арлын намагт япон цэргүүд үй олноороо амь үрэгдсэн энэ явдал үнэхээр аймшигтай байсан тул Гиннесийн номонд хүртэл орсон аж.


Цааш нь Японы Изу хэмээх багахан гинжин арлууд галт уулын идэвхжлээс болж амьсгалах агаар нь хүртэл аюултай болсон учир жагсаалтад оржээ. Эндхийн агаарт агуулагдах хүхрийн хийн агуулга дэлхийн хамгийн өндөр хэмжээнд байдаг. Нутгийн оршин суугчид байнга тусгай амны хаалттай явдаг аж. Тэд эрдэмтдийн өгдөг бага зэргийн мөнгийн аван сайн дурын үндсэн дээр арал дээрээ амьдардаг гэнэ.


Тавдугаар байрт Номхон далайд үүссэн асар том хогийн цэг. Далайн ус олон зуун жилийн турш элдэв хогийг нэг газар бөөгнүүлсээр хэмжээгээрээ Техас мужийн газар нутагтай адил арлыг бий болгожээ. Энэ арал дээр буух ямар ч боломж байхгүй. Хэрвээ хэн нэг нь буухаар зоригловол хоромхон зуурт л уул овоо шиг хогонд живих болно.
Ингээд хамгийн сүүлчийн байранд үзэсгэлэнт Фижи арал орж байна. Фижи каннибализм, хүүхдээ алах, үзэшгүй муухай тамлал хийдэг аймшигт түүхтэй арал. Тус арал дээр XIX зуунд ирсэн нэгэн аялагч хожим үзэж харснаа бичжээ. “1839 оны аравдугаар сарын 31. Энэ өглөө би үнэхээр аймшигтай зүйл харлаа. Таноагаас Ревуд 20 эрэгтэй, эмэгтэй хүн, хүүхдийн цогцсыг бэлэг болгон өгчээ. Тэднийг чанаж болгон иднэ. Хүүхдүүд жижигхэн охины цогцсыг доромжлон тоглож байх нь харагдав. Томчууд нь цагаан толгойтой өвгөн болон залуухан хүүхний цогцсыг мөчлөн салгаж эхэллээ. Цогцосны үлдэгдэл нь голын урсгал даган доош урсаж байв” хэмээн бичжээ. Уг тэмдэглэлд каннибализмаас гадна хүүхдээ алах аймшигт тохиолдлыг ч тэмдэглэн үлдээсэн байна.

No comments:

Post a Comment