Tuesday, October 20, 2009

40 сая сарнай цэцгээр хотоо гоёно

Бээжин хотын цэцэрлэгжүүлэлтийн газар БНХАУ байгуулагдсаны 60 жилийн ойгоор 40 сая ширхэг цоо шинэ сарнай цэцгийг баярын нээлт, парад зохиогдох Тяньанмэний талбай, төв замын дагуу, аялал, зуулчлалын газрууд, парк цэцэрлэгүүдэд алаглуулан байрлуулж хотоо гоёно.Энэ ажлыг 9 дүгээр сарын 18-аас эхлэн хийж байна.
Үүнээс гадна хотын төв замын хажуугийн ногоон байгууламжид их засвар хийж, 1000 гаруй ширхэг гацуур, нарс мод, 40 мянган хавтгай дөрвөлжин метр талбайд мөлхөө цэцэг тарьж,

70 мянган хавтгай дөрвөлжин метр талбайг шинээр зүлэгжүүллээ. Түүнчлэн замын уулзваруудад цэцгээр олон төрлийн хөшөө, дурсгалын цогцолбор хөшөө, хэрэм хана босгох юм. Энэ ажлыг 9 дүгээр 25-д хийж дуусна. Тяньанмэний талбайд Хятад Улсын тавин зургаан үндэстний “Эв нэгдэл”-ийг билэгдсэн дурсгалын цогц бүтээл болох “Цэцгэн баримал”-ыг Баярын нээлт, парад жагсаал, оройн концертын дараа 10 дугаар сарын 1-ний шөнийн 24 цагаас, 2-ны үдийн 12 цагт хийж дуусгана гэж Бээжин хотын “Ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт”-ийн хороо мэдээллээ.

No comments:

Post a Comment