Wednesday, October 21, 2009

Тавантолгой гараанд бэлэн үү...?

Тавантолгойн коксжих нүүрсний нөөцийг хоёр тэрбум орчмоор тооцсон гэж үзвэл тонн тутмаас нэг долларыг урьдчилгаа хэлбэрээр Монголын тал авна.
Тэгвэл даруй хоёр тэрбум шахам доллар манай улсын төсөвт эхний ээлжинд ороод ирнэ. Энэ нөхцөлийг зөвшөөрч чадахуйц хөрөнгө оруулагчийг олох ёстой гэсэн гэгээн мөрөөдөлд манай улстөрчид хэдийнэ автжээ. Оюутолгойгоос олох ашгийн түрүүчтэй монголчууд өчигдөр золголоо. Одоо Тавантолгойгоо эргэлтэд даруй оруулах нь мэдээж монгол хүн бүрт чухал. Харин энэ ажлын явц ямар байгаа талаар сонирхож дуулснаа өгүүлье.


Тавантолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний төсөл түүхийгээрээ, 4-5 хувилбараас аль унацтайг нь сонгохоор Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүдийн хүрээнд санал солилцож байгаа учраас гишүүд мэдээллээр хомс байгаа бололтой. Тиймээс тодорхой мэдээлэл хүсэж, Ажлын хэсгийн ахлагч Х.Бадамсүрэн Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтод захидал бичсэн тухайгаа ярьсан бол П.Алтангэрэл, С.Бямбацогт, Д.Ганхуяг, Г.Занданшатар нар Тавантолгойтой холбоотой асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьжээ. Стратегийн ордод багтсан 15 ордын Оюутолгойгоос бусад нь төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон байдаг аж. Тэгэхээр эдгээр ордыг ашиглах загвар нь Тавантолгой болно гэж асуулга тавьсан гишүүд үзэж, ач холбогдол өгчээ.

“Оюутолгойн ордыг ашиглах гэрээ байгуулагдсанаар томоохон хөрөнгө оруулагчид Монголыг илүүтэй сонирхох боллоо. Анхааралд илүү өртөхийн тулд ордтой холбоотой мэдээллийг ил тод болгох хэрэгтэй” гэж асуулга тавьсан УИХ-ын гишүүдийн нэг Д.Ганхуяг ярьж байна.

No comments:

Post a Comment