Сэтгэл татахгүй бүхэн үхмэл үнэтэй, дэгжин, хээнцэр малгай өмссөн хүн бүхэн гоё харагдаж чаддаггүй.
Хамгийн гол нь малгайгаа нүүр царианы хэлбэртээ, үс засалт, насны байдалдаа тохирохоор сонгох нь чухал юм. Гонзгой нүүртэй эмэгтэйд өндөр оройтой малгай огт зохидоггүйн дээр жижиг, навтагар малгай ч эвгүй, сүргүй харагдуулдаг.
Өргөн нүүртэй манай монголчуудад хүрээгүй, эсвэл дух хаасан, намхан оройтой өргөн малгай бүр тэг дугуй болгочихдог гэмтэй. Ийм бүсгүйчүүд нарийн хүрээтэй, өндөр оройтой малгай сонговол эвтэйхэн харагдана. Доошоо нарийссан нүүртэй бол дух хаасан малгайнаа зайлсхий Харин өргөссөн бол орой дээрээ нугалаа, чимэглэлтэй, чамин малгай өмсөх нь зохимжтой
Намхан нуруутай эмэгтэйчүүд өргөн хүрээтэй малгайнаас аль болох татгалзаарай. Учир нь таныг газрын бэтэг шиг харагдуулна шүү. Өндөр хүмүүс өргөн хүрээтэй малгай емсвөл гоёмсог сүрдлэг харагддаг. Залуу бүсгүйчүүд нарийн чамбай хийцтэй малгайнаас татгалз. Учир таныг наснаасаа илүү овортой харагдуулдгийг санахад илүүдэхгүй. Харин берет, дээш эргэсэн хүрээтэй, эсвэл эсвэл спорт маягийн малгай өмсвөл зүгээр. Ахимаг насны эмэгтэйчүүдэд хурц биш өнгөтэй, тууз хатгуур бүхий энгийн чимэглэл бүхий доошоо пөмбийсөн хүрээтэй чамин хийцийн малгай намбалаг, зохимжтой харагдуулдаг. Сийрсэн малгай зуны костюм, даашинзтай гоёмсогхослодог бөгөөд хавар намарын пальтотой ч хослуулан өмсч болох юм. Шил зүүдэг эмэгтэйд цэцэг, туузаар чимсэн малгай зохимжгүй шүү.
Tuesday, October 20, 2009
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment