Tuesday, October 20, 2009

Үлэг гүрвэлийн өндөг олжээ

Энэтхэгийн Тамил Наду муж улсын эртний түүхийн дурсгалт голын бэлчирт хийсэн малтлагаар 65 сая жилийн настай үлэг гүрвэлийн зуу гаруй чулуужсан өндөг олжээ. Мэргэжилтнүүд энэ олдвороо үлэг гүрвэлийн өндөг гэдгийг нотлохоор хэд хэдэн их сургуулийн лабораторид дээжийг нь илгээсэн байна.




Хөл бөмбөгийн бөмбөгийн хэмжээтэй адил чулуужсан өндөгний голч нь 13-23 см байжээ. «Энэ олдвор нь устаж мөхсөн үлэг гүрвэлийн нууцыг тайлахад туслах чухал олдвор» гэж судалгааны багийн ахлагч Рамкумар хэлжээ. Энэ өндөгнүүд нь өвсөн тэжээлт Сауропод төрлийн үлэг гүрвэлд хамааралтай гэж мэргэжилтнүүд таамаглаж байгаа юм. Мэргэжилтнүүд мөн чулуужсан өндөг олсон газрын ойролцоогоос хэд хэдэн яс олсон байна.

No comments:

Post a Comment