Wednesday, October 21, 2009

Цэцэрлэгийн тааз нуржээ

Хичээлийн шинэ жил эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Зуны налгар өдрүүд дуусаж, эрдэм номдоо шамдах цаг ирлээ. Нийслэлийн сургууль, цэцэрлэг хүүх­дүү­дээ хүлээж авахаар бэлтгэлээ базааж буй.
Ийм үед Сон­гино­­хайр­хан дүүр­гийн 106 ду­гаар цэцэрлэгийн тааз нурлаа. Дээрх мэ­дээллийн мөрөөр тус цэцэрлэгийн эрх­лэгч Ж.Тунгалагтай уулзав.


-Танай цэцэрлэгийн тааз нурсан юм байна. Аль хэсгийнх нь вэ?
-Багш нарын амралтын өрөөний дүүжин таазны гипсэн хавтан нурсан. Өнгөрсөн сард орсон хүчтэй борооны улмаас дусаал гоожиж хавтсан норсон. Урьд нь хүүхдийн чийрэгжүүлэх өрөө байсан юм.

-Энэ тухайгаа зохих газарт нь мэдэгдсэн үү?
-Өөрийнхөө тойргоос сонгогд­сон тэргүүн Шадар сайд Н.Алтанхуяг болон УИХ-ын гишүүн кёкшюүзан Д.Батбаяр нарын бие төлөөлөгчид нь хандсан. Тэдний ярьснаар удахгүй засаж өгнө гэсэн.

-Хүүхдүүдээ хүлээж авахаас өмнө засаж амжих болов уу?
-Хүүхдүү­дээ хүлээж авдгаараа авна. Эцэг эхчүүдэд санаа зовох зүйлгүй гэж хэлмээр байна.

-Хэдэн онд ашиглал­тад орсон барилга вэ. Энэ хугацаанд засвар хийж байсан юм уу?
-1986 онд барьсан барилга. Үүнээс хойш засвар хийгээгүй. Манай цэцэрлэгийг сүлжээнд ороогүй гэдэг шалтгаанаар засвар хийхийг олон удаа хойшлуулсан. Энэ жил Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас дээврээ засах шаардлагатай гэсэн дүгнэлт гаргасан.
Энэ дагуу БСШУЯ-наас 210 сая төгрөгийн төсөв хуваарилсан ч энэ мөнгө нь хаана ч хүрсэнгүй.

-Урсгал засвараа өөрийн хөрөнгөөр хийдэг байсан гэлээ. Дээврээ засаж байгаагүй юм уу?
-Урд хормойгоо авч хойд хормойгоо нөхөх журмаар л засвар хийсэн болдог байлаа. Тиймээс дээврээ засаж амжаагүй.

No comments:

Post a Comment