Tuesday, October 20, 2009

Цагдаагийн нисдэг тэргийг унагажээ

Бразилийн Рио-де-Жанейро хотод цагдаа нар хар тамхины мафийнхантай мөргөлдөх үеэр нисдэг тэрэг унаж хоёр цагдаа амь үрэгдлээ. Нисдэг тэрэг хотын хойд захад байрладаг ядуусын хороололд цагдаа нарын явуулсан тусгай ажиллагааны үеэр агаараас дэмжлэг үзүүлж байжээ.
Нисдэг тэргийг газраас буудан унагасан аж. Сум нисэгчийн хөлд оноход, тэрбээр хөл бөмбөгийн талбай дээр ослын буулт хийсэн боловч газардсаны дараа нисдэг тэрэг дэлбэрчээ. Мөргөлдөөний үеэр дор хаяж 10 хүн амь үрэгдэж, нэлээд хэдэн автобус шатсан байна. Цагдаа нар өрсөлдөгч хоёр бүлэг буудалцаж байгаа мэдээлэл авсан даруйд энэ дүүрэгт ирсэн аж.

No comments:

Post a Comment