Tuesday, October 20, 2009

Жексон хөгшрөхийг хүсдэггүй байжээ

Поп дуучин Майкл Жексоны ярилцлага бүхий хуурцгуудад тулгуурласан шинэ ном гарчээ.
Энэ номонд Майкл өөрийгөө гүрвэлтэй адил харагддаг болон хөгшрөхийг хүсдэггүй гэх мэт дуучны санаа бодлуудыг тусган бичжээ.

«Майкл Жексоны хуурцгууд» номыг түүний хуучин зөвлөх Рабби Шмулей Ботиач бичсэн байна. «Би хөгшрөхийг хүсдэггүй. Би өөрийгөө толинд харахыг огт хүсдэггүй» гэж нэг ярилцлагадаа Жексон хэлжээ. Рабби Шмулей дуучин Жексонтой есөн жилийн өмнө 30 гаруй цаг ярилцлага хийж, хуурцагт бичүүлжээ. Дуучны хөгшрөхөөс айдаг, аавдаа зодуулж байсан үе зэрэг олон түүхийг хуурцгуудад бичиж хадгалсан байжээ.

«Тэр эхлээд хамаг хувцсыг тайлж тос асгаад цахилгааны утсаар ороолгодог байсан. Цахилгааны утсаар ороолгуулахад бараг үхэж байгаатай адил өвддөг байлаа. Тиймээс би түүнд маш уурладаг байсан» гэж аавынхаа талаар ярьжээ.

No comments:

Post a Comment