Wednesday, October 21, 2009

Єчигдєр 32 идлэг шонхор эх нутгаа орхилоо

Єчигдєр 32 идлэг шонхор эх нутгаа орхин Арабыг зорилоо. Тэнгэрийн жигvvртэн тэнгэрийн хєлєг хєлєглєн, Чингис хаан нисэх буудлаас хєєрчээ. БОАЖЯ -ны зєвшєєрлєєр энэ жил 292 идлэг шонхор гадагш нь гаргах юм байна.
Эдгээрээс одоогоор 127 нь хэдийнэ гараад байгаа аж. Vvнтэй зэрэгцээд бас 12 идлэг шонхор Монголд онгоц хєлєглєн ирсэн гэх мэдээлэл байна. Тэдгээр шонхор Катараас иржээ. Тус улсын Батлан хамгаалахын сайд Монголд айлчилж байгаа
юм байна. Гэтэл айлчлалын албан ёсны бvрэлдэхvvний жагсаалтад огт дурдагдаагvй эдгээр шонхоруудыг Катарын сайд авчирсан бололтой юм. Зарим эх сурвалжийн мэдээлж байгаагаар эрхэм сайд ан хийх зорилгоор эдгээр шонхорыг авчирсан гэх мэдээлэл байна. Гэвч бас нас ахьсан хєгшин шонхоруудаа залуу шувуугаар солих гэж авчирсан юм биш биз гэх хар сэр ч байгаа бололтой. Ямартай ч Катараас ирсэн эдгээр "урилагагvй зочид"-ыг хvчний байгууллагынхан хараа хяналтдаа аваад байна.


Хэдхэн хоногийн ємнє Катарын иргэн Монгол Улсын БХЯ-ны ЗХЖШ-ын машин хєлєглєн олон тооны идлэг шонхорыг Улаанбаатар руу авч орох гээд саатуулагдсан. Тэрбээр шонхор барих 2008 оны хугацаа нь дууссан зєвшєєрєлтэй байсан тєдийгvй канондсон паспорттай байсан гэдэг. Харин тvvний энэ оролдого энэ єдрvvдийн vйл явдлын угтал байсан юм биш биз гэх бодол тєрж байгааг нуугаад яахав. Гаальчдын дунд "ногоон гааль" гэх нэр томъёо бий. Vvндээ ч нэлээдгvй ач холбогдол єгєх юм билээ. Гэвч Засгийн газрын зєвшєєрєлтэй гэх хориг тээг "Ногоон гааль"-ийг хvчгvйдvvлж, бас vнэгvйдvvлж байна гэх харамслыг тэдний амаас нэг бус удаа сонссон. Мєнєєх идлэг шонхор ч энэ ойлголтод бас хамаарна.

No comments:

Post a Comment