Tuesday, October 20, 2009

Нийтийн тээврийн хэрэгслүүдийг халдваргүйжүүллээ

Нийслэл хотод нийгмийн үйлчилгээний гол салбаруудад өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан
Нийтийн тээврийн газар амралтын өдрүүдэд хяналт шалгалтын ажлыг зохион байгууллаа. Нийтийн тээврийн үйлчилгээнд ажиллаж байгаа их, дунд, бага багтаамжийн бүх автобус, троллейбус, таксинд үзлэг явуулж ариутгал халдваргүйжүүлэлт хийж, зөрчлийг газар дээр нь арилгуулав. Тухайлбал бямба гаригийн 18.00 цагийн байдлаар 1389 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийхэд ариутгал цэвэрлэгээ 71, санамж байрлуулж иргэдэд сэрэмжлүүлэх мэдээлэл өгч байгаа байдал 78.3 хувьтай байлаа. Харин ням гаригийн өглөөнөөс дахин бүх эцсийн буудлуудад төрийн ба хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд, чиглэл тус бүрд нэгдсэн үзлэг шалгалтыг хийсэн байна. Нэгдсэн дүнгээр 719 тээврийн хэрэгслийг шалгаснаас 499 нь зааландаа ариутгал байнга хийж, 571 нь сэрэмжлүүлэг санамж зөвлөгөө байрлуулсан байна. Мөн шугаманд үйлчилж байгаа 1200 гаруй жолооч кондуктор амны хаалт хэрэглэж байна.

No comments:

Post a Comment