Tuesday, October 20, 2009

Будаанаас шатахуун гаргаж авав

Японы Нигата мужид малын тэжээлийн будаанаас гаргаж авсан биошатахуун худалдаж эхэллээ.

Бор будаанаас гаргаж авсан энэ бүтээгдэхүүнийг шатахуунтай хольсон нь жирийн шатахууны чанартай адил бөгөөд түүнтэй ижил үнээр борлуулж байгаа аж.
Хедөө аж ахуйн хамтын ажиллагааны газрын мэдээлснээр жилд 30 мянган килолитр энэ төрлийн биошатахуун гаргаж авахаар төлөвлөөд байна. Японы нефтийн компаниуд 2007 онд биотүлш худалдаанд гаргаж байсан ч будаанаас энэ төрлийн түлш гаргаж авч байгаагүй аж. Япон улс жилд 60 сая килолитр орчим шатахуун хэрэглэдэг байна.

No comments:

Post a Comment