Tuesday, October 20, 2009

Дэлхийн хамгийн тарган хүүхэд 140 кг-аар турлаа

2007 онд олон орны телевизээр АНУ-ын Чикагод амьдардаг, долоон настай ч 222 кг жинтэй Жессика Леонард охины тухай нэвтрүүлэг үзүүлсэн.



Тэгэхэд Жессика хүнд жингээсээ болоод явах нь байтугай хөл дээрээ ч зогсож чаддаггүй, ихэвчлэн суугаа байдалтай, ойр зуурхан мөлхөж, байнга амьсгаадаж, олигтой ярьж чадахгүй, зогсоо чөлөөгүй идэх юм нэхэж байсан нь үзэгчдийг цочирдуулжээ. Эх нь түүнийг түргэн хоолны газрын зоогоор бордож, өдөрт таван литр хийжүүлсэн ундаа авч өгдөг байсныг үзэгчид нэвтрүүлгээс мэдсэн байна.

Ийм насны хүүхдийн хоногийн хоолны илчлэг 1800 килокалори байх ёстой атал Жессика охин ганц өдөрт 10 мянган килокалори илчлэг авч байжээ.

Нэвтрүүлгийн дараа Жессикагийн ээжид охиноо бодож, зөв хооллон, насанд нь тохирсон жинтэй болгооч гэсэн шаардлагыг 1000 гаруй үзэгч ирүүлжээ.

Үүнээс хойш хоолны хатуу дэглэм, сайн мэргэжилтнүүдийн удирдлага дор тогтмол хийсэн биеийн тамирын дасгалын ачаар Жессика хоёр жилийн дотор 140 кг турж чадсан байна. Гэхдээ одоогийнх нь жин ч есөн настай охины хувьд бас л илүүдэлтэй байгаа юм. Жин ихээр хассанаас болж унжсан арьс нь гэхэд 10 кг татаж түүнд тээртэй байх болсон бөгөөд хөлийнх нь үе мурийснаас явахад өвдөж, цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа аж.

No comments:

Post a Comment